Сумын Засаг даргын “БУЛГАНЫ СЭРГЭЛТ-ХАНГАЛЫН ХӨГЖИЛ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын төвийн орчны тохижилт, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Соёлын төвийн урд талын автомашины зогсоолыг өргөтгөн нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж дуусган, ашиглалтад хүлээлгэн өглөө.
Тус ажлын хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр автомашины зогсоолын хүрэлцээг сайжруулж, соёл, спортын арга хэмжээнд оролцогчидод илүү тав тухтай орчин бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.
Санхүүжилтийн эх үүсвэр: Орон нутгийн хөгжлийн сан
Төсөвт өртөг: 19,500,000 мянган төгрөг
Гүйцэтгэгч: 4-р багийн иргэн О.Бат-Эрдэнэ
Худалдан авах ажиллагааны төрөл: Гэрээ шууд байгуулах арга (Үнийн санал ирүүлэх урилга)
Сэтгэгдэл үлдээх