Төрийн байгууллага

ХАНГАЛ СУМЫН ИТХ-ЫН Танилцуулга

Image

Хангал сум нь 1924 онд байгууллагдсан. Аймгийнхаа зүүн хойд талд оршдог бөгөөд зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумтай, баруун урд талаараа Орхон аймагтай, баруун хойд талаараа өөрийн аймгийн Сэлэнгэ сумтай хиллэж 2600 ам км нутагтай ойт хээрийн бүсэд оршдог.

Соёлын төв

Image

1940 онд “Улаан булан” нэртэйгээр үүсэн байгуулдсан тус сумын Соёлын төв нь байгуулагдсан цагаас эхлэн Монголын урлагийн сор болсон бүтээлүүд болох “Цэнд комиссар”, “Долоодой баатар”, “Учиртай гурван толгой”, “Далан худалч” зэрэг дуулалт болон драмын жүжиг концертыг найруулан тавьж тухайн үед хөдөөд соёлын үрийг тарих үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нь анхны эрхлэгч Улиасан хэмээх Д.Очирын болон тухайн үеийн сайн дурын уран сайханчдын гавъяа билээ. 

Хангал сумын цэцэрлэг

Image

Манай цэцэрлэг нь 1968 онд бага сургуулийн дэргэд багш, галч, тогооч гэсэн орон тооны “ ажилчинтай 15 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхны багшаар Сүхийн Цэрэндэжид ажиллаж байна. Анхны мэргэжлийн багшаар Гочоогийн Пүрэвсүрэн тус тус ажиллаж байсан.