Манай цэцэрлэг нь 1968 онд бага сургуулийн дэргэд багш, галч, тогооч гэсэн орон тооны “ ажилчинтай 15 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхны багшаар Сүхийн Цэрэндэжид ажиллаж байна. Анхны мэргэжлийн багшаар Гочоогийн Пүрэвсүрэн тус тус ажиллаж байсан.
1995 оноос хүүхдийн тоо багассаны улмаас сургуультай нэгдэж нэг бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байгаад 2000 оноос дэргүүрийн зориулалтай байранд “Цагаан тавилан” ХХК-ны халамжийн цэцэрлэгийг 6,6 сая төгрөгөөр төсөьлөн худалдан авч өөрийн гэсэн байртай болсон.Мөн малчдын хүүхдийг хувилбарт сургалтаар 2 ээлж болгон сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
2000 оноос эхлэн манай цэцэрлэг нь 2 бүлэгтэйгээр 40 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 2 багш, 1 тогооч, 2 туслах багш, 3 галчтайгаар ажилласан.
2012 оноос тус цэцэрлэгт 2-5 хүртлэх насны 38 хүүхдийг ахлах, бага бүлэгт хамруулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Холимог насаар бага, ахлах гэсэн 2 бүлэг, эрхлэгч, 2-багш, 2 туслах багш, нярав, тогооч, слессер гэсэн нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн ажиллаж байна.
ДОТООД БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЦЭЦЭРЛЭГИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ, НИЙТЛЭГ ЗОРИЛГО
1. Салбарын үндсэн чиг үүрэг бүхий нийтлэг зорилгыг биелүүлэх,
2. Ажилчид, албан хаагчид, удирдлага зэрэг бие бүрэлдэхүүнтэй,
3. Хууль, эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг хэлнэ.
Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 3.1-д
“Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн
онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын
суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт,
үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино”
гэж заасан байдаг. Энэ бол төрийн, байгууллагын, хувийн өмчийн хэлбэртэй
бүх цэцэрлэгийн үндсэн чиг үүрэг
Цэцэрлэгийн зорилго нь бага насны хүүхдийг асран хамгаалах, биеийн
болон оюуны хөгжлийг дэмжих, хүнлэг бүтээлч иргэн болж төлөвшүүлэх,
боловсролын суурь чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг.
Эрхлэгч: Д.Гэрэлчимэг /94489242/
Сэтгэгдэл үлдээх