“Түр отоглох цэг” ажиллуулах журмын төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох асуудлаар санал солилцон, хэрэгжүүлэх боломж, зохицуулалтын талаар ярилцлаа.
Хэлэлцүүлэгт Булган аймгийн ИТХ-ын иргэдийн оролцоо, сум хариуцсан мэргэжилтэн Ч.Ариун, “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ-ын нарийн бичгийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Б.Отгонбаяр нар оролцлоо.
🤝 Хэлэлцүүлгийн зорилго нь журмын төслийг боловсронгуй болгох, холбогдох талуудын санал, байр суурийг тусган ажиллахад чиглэв.