ОНЦЛОХ ШИНЭ БРЭНД
Хангал сумын “Хуурай арал” хоршоо өөрсдийн уламжлалт арга технологи, нутгийн онцлог түүхий эдэд тулгуурлан үйлдвэрлэсэн “OLD BIRD” монгол нэрмэл архиараа “Онцлох шинэ брэнд”-ээр шалгарлаа.
ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН, ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАЛТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН
Хангал сумын “Шимт эргэл” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцэж, үзэсгэлэн худалдааны хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр шалгарсан байна.
ШИЛДЭГ ХОРШОО
Хангал сумын “Эко хан буян” хоршоо хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ өргөжүүлж, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэн, баялаг бүтээж буй хөдөлмөр, үйл ажиллагаагаараа “Шилдэг хоршоо”-гоор шалгарлаа.
Шилдэг бэлгийн багц
Хялганат тосгоны “Сүргийн нуга” ХХК-ийн “Хялганат идээний дээж” бэлгийн багц шалгарлаа
Ийнхүү Хангал сумын баялаг бүтээгчид шинэ брэнд, хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн, хоршооны хөгжлөөрөө Булган аймгийн хэмжээнд амжилтаа бататгалаа.
Хангал сумынхаа баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид, хоршооддоо халуун баяр хүргэе!
Сэтгэгдэл үлдээх